Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, удирдлагаар хангах шуурхай штабын хурал болж байна.
Шуурхай штабын өнөөдрийн хуралдаанаар:
- Нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрэмбэлэх
- Нийслэлийг орон сууцжуулах бодлого, арга хэмжээ
- ДЦС-5-ыг байгуулах ажлын явц
- Нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна.
Хуралдаанд УИХ-ын зарим гишүүд, Засгийн газрын сайд нар, Улаанбаатар хотын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.