Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан говийн бүс нутгийг гадаргын усаар хангах "Хөх морь" хөтөлбөрийн хүрээнд "Хэрлэн-Тооно", "Орхон-Онги" эко төслийг "Эрдэнэс Тавантолгой" ХК цогц ус хангамжийн төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна.
"Хэрлэн-Тооно" төсөл хэрэгжсэнээр Тавантолгойн ордод гадаргын усыг үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах гэх мэт олон давуу тал үүснэ.
Орхон-Онги төсөл
Гадаргын усны хуримтлал бий болгон, ус хангамжийг нэмэгдүүлэх "Орхон-Онги" төслийн ажлыг эхлүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Энэ хүрээнд салбарын судалгаа боломж нөөцийг тооцоолон үзэж “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөндөө "Орхон-Онги" төслийг тусган, хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр дөрвөн аймгийн байгаль, экологийг сэргээж, бүс нутгийн ус ашиглалтыг сайжруулах, говийн бүсийн ус хангамжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой эко төсөл юм.