Байр суурь2 мин унших
Л.Оюун-Эрдэнэ: Хууль батлагдсанаар ТӨК-иудын статус тодорхой болно
Сэтгүүлч soyolmaa
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч soyolmaa

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуусан асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
Дээрээс нь ТӨК гэдэг статус дунд их олон байгууллагууд байдаг. 120 компани дунд жишээлбэл Кувейтийн сан гээд нэг байшин байгаа, ТӨК гэдэг нэртэй. Соёл урлагийн салбарт кино үйлдвэр, хууль хяналтын байгууллагууд дээр, дуурь болон зарим театрууд, оёдлын үйлдвэрүүд байгаа. Үүнийг Эрдэнэт, Эрдэнэс Монголтой харьцуулаад адилхан байхыг шаардаж болохгүй. ТӨК-уд ашиггүй байгаа гэдэг зүйл дунд энэ асуудлууд гараад байгаа. Дээрээс нь орон нутгийн баахан компаниуд бий. Тэр дунд АЗЗ-ТӨК буюу авто замын засвар арчлалтын газрууд байгаа, ашигтай ажиллах боломжгүй. Гэтэл замын асуудлыг бас хийхгүй бол болохгүй ийм бүтэцтэй. Тийм энэ хууль батлагдсанаар ТӨК Монгол Улсын хувьд ямар байх вэ гэдэг статусаа л тодорхойлчхож байна.