Энэ зорилтыг биелүүлэхэд чухал шаардлагатай хүн нэг бүрийн хэрэгсэл болон цэргийн техник тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Өнгөрөгч сараас эхлэн Монгол Улсын хугацаат цэргийн алба хаагчдад англи хэлний анхан шатны сургалт явуулж эхлээд байгаа бол ахлагч болон офицерын бүрэлдэхүүний англи хэлний мэдлэгт ч онцгой анхаарч байгааг дуулгасан.
Энэ хүрээнд англи хэлний сургалтын төвүүдийг байгуулж бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг бэлтгэх, дунд болон ахисан, гүнзгий шатны сургалт явуулахад АНУ-ын талтай илүү өргөн хүрээнд хамтарч ажиллахаар тохиролцлоо.
Мөн нисдэг тэрэгний нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүнийг бэлтгэх, сургалтад хамруулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавьсныг америкын тал дэмжин хүлээн авлаа.
Эх сурвалж: