Тодруулбал, тэрбээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлаа хүлээн авч, Нийгмийн даатгалын үндэсний хорооны дарга болсон. Ингэхдээ:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан,
"НДС-ийн хөрөнгө бол төрийн мөнгө биш. Даатгуулагчдын мөнгө учраас тэдний эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих ёстой. Тиймээс бид яг хэдэн онд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүний ямар шийдвэрүүд гарч байсныг эргэж хараад, шийдвэр гаргахдаа тухайн үед хэрэгжиж байсан холбогдох хууль журмуудыг мөрдөж чадаж байсан уу, үгүй юу гэдгийг ил тод нээлттэй болгох ёстой. Энэ утгаараа анх удаа прокурорт хүсэлт гаргаж байна" хэмээн мэдээлж байсан.
Капитал банк ХХК-аас 104.2 тэрбум, Чингис хаан банк ХХК-аас 103.57 тэрбум төгрөг нийт 207.77 тэрбум төгрөгийн өр төлбөрийг гаргуулан нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх ШҮҮХИЙН ШИЙДВЭР гарсан.
Цаашдаа хууль, хяналтын байгууллага болон нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн арга зүйн болон хууль, эрхзүйн зөвлөгөөнд үндэслэн, авлага барагдуулах ажлыг эрчимжүүлэн ажиллах тухайгаа Л.Энх-Амгалан сайд онцлов. Мөн нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг АРИЛЖААНЫ БАНКУУДАД байршуулж, мөнгөн хадгаламжийг хүүг тооцох асуудлыг хэлэлцлээ.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал нь хамгийн их шимтгэл авдаг ч эргээд даатгуулагчийнхаа ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГГҮЙ. Тиймээс цаашдаа ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ чухалчилж, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулж, даатгалын тогтолцоог сайжруулна. Мөн хөдөлмөрийн осол гардаггүй газарт шимтгэлийн хөнгөлөлт үзүүлдэг болно.
Эх сурвалж: