Мөн Үндэсний Дата Төв-ийн захирал M.Баттулга сервер, хяналтын өрөө болон төвийн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, Олон Улсын Дата төвийн чиг хандлагын талаар баримталж буй бодлого хэрэгжилт, мэдээллийн аюулгүй байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Түүнчлэн ХУР төрийн мэдээлэл солилцооны систем, ДАН танилт нэвтрэлтийн систем, Төрийн клауд систем, Төрийн нэгдсэн мэдээллийн систем зэрэг үндсэн үйлчилгээ болон байгууллагад хийгдэж буй онцлог ажлуудын талаар мэдээлэл өгч цахим шилжилт, 2025-2028 оны Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хүргэв.
Түүнчлэн ИЦББХ-ны дарга Ж.Золжаргал хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд тоон гарын үсэг олголтыг сайжруулах, төрийн байгууллагын сервер болон дата төв хоорондын уялдаа холбоог сайжруулахад анхаарч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлэв.
Эх сурвалж: