Байр суурь1 мин унших
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан "Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт"-ын ажлын хэсэг Дарханд ажиллав

Одоохон...
Байр суурь1 мин унших

Тодруулбал тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж буй.
Түүнчлэн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан уг уулзалтад оролцож байгаа аж. УИХ-ын гишүүд Дархан-Уул аймагт дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаатай танилцсан байна.
Тэднийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр болон холбогдох байгууллагуудын удирдлагууд угтан авч Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулж буй Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК, Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцуулав.
Тэд энэ үеэр Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн корпораци, Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрийн газартай танилцаж, мэдээлэл сонсон, санал солилцлоо.
