“Улаанбаатар хивс” ХХК нь Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарын хагас зууны түүхийг бүтээсэн.
Тус компани “Алтанбулаг”, “Алтан өргөө”, “Саян”, “Улаанбаатар” зэрэг нэр төрлийн цэвэр ноосон хивс үйлдвэрлэдэг. Жилд дунджаар 55-60 мянган м2 хивс зах зээлд нийлүүлж байгаа нь дотоодод үйлдвэрлэдэг нийт хивсний 10-12 хувийг эзэлж байгаа юм.
Тоног төхөөрөмжөө шинэчилж, хүчин чадлаа нэмэхээр төлөвлөж байгаа талаар компанийн удирдлагууд хэлж байна.
Эх сурвалж: