• logo
О.Батнайрамдал: Цаг үеэсээ хоцорсон стандартад шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байна
УИХ-ын үйл ажиллагаа
2025.02.242 мин унших

О.Батнайрамдал: Цаг үеэсээ хоцорсон стандартад шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байна


Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газартай хамтран “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт 3 өдөр амжилттай зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас тодрууллаа.

Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх, бидний өдөр тутмын амьдралын амин чухал асуудал болох барилга, эрүүл мэнд, хүнсний салбар, хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудал, шийдлийг гурван өдөр хэлэлцлээ. Давхардсан тоогоор 1400 гаруй төлөөлөгч хэлэлцүүлэгт оролцлоо. Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй бөгөөд талуудын санал хүсэлтийг тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Салбар бүрт олон асуудал бий. Тэдгээр асуудлыг хэрхэн шийдэх талаар мэргэжлийн хүмүүсээс санал хүлээн авлаа. Хэлэлцүүлэг үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна. Салбарынхан дуу хоолой нэгтэйгээр асуудлаа ярьж, шийдлээ эрэлхийллээ. Салбар хэлэлцүүлэг тус бүрээс зөвлөмж гарсан. 

Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал

Тус зөвлөмжийг хуулийн төсөлд тусгаж, холбогдох байгууллагууд шаардлагатай шинэчлэлийг хийхэд Ажлын хэсгээс дэмжлэг үзүүлнэ. Салбарын хөгжлөөсөө стандарт нь хуучирсан, лабораторийн хүчин чадал муудсан зэрэг асуудлыгхэлэлцүүлэгт оролцогчид хөндөж байна. Аливаа асуудлыг ярилцахдаа  аж ахуй нэгжүүд, мэргэжлийн холбоодын төлөөллийн байр суурийг заавал сонсох хэрэгтэй. Ингэж байж шийдэл ярьж, шийдвэр гаргах нь зөв. Тийм учраас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Ер нь бол хаана стандартын хэрэгжилт хангалтгүй байна, тэнд та бидний аюулгүй байдал хөндөгддөг.

Стандартын хэрэгжилт нь сайн байж, хүнд ээлтэй, хүний хөгжилд чиглэсэн, аюулгүй, эрүүл, амьдралын чанар сайжруулсан нийгмийн тогтолцоо бүрддэг. Харин Монгол Улсын хэмжээнд 6700 стандарт мөрдөгдөж байгаагийн 44 хувь нь олон улсын жишигт нийцсэн, үлдсэн 56 хувийг нь өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаа. Иймд цаг үеэсээ хоцорсон стандартад шинэчлэл хийхээр ажлын хэсэг зорьж ажиллана.  


Эх сурвалж:

Улстөр


news
УИХ-ын үйл ажиллагаа

Д.Амарбаясгалан: Бидэнд хийх ажил их, ард түмний хүлээлт өндөр байгаа тул үлдэж буй гурван жилийн хугацаанд илүү үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй

news
УИХ-ын үйл ажиллагаа

2025 оны хаврын ээлжит чуулганаар нийт 91 хууль, тогтоолыг хэлэлцэн батлалцлаа

news
УИХ-ын үйл ажиллагаа

Хүнс, хөдөө аж ахуйн дэд хороо байгуулагдлаа

news
УИХ-ын үйл ажиллагаа

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Найдалаа томилогдлоо

news
УИХ-ын үйл ажиллагаа

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын НЭГТГЭСЭН төсөл батлагдлаа

news
УИХ-ын үйл ажиллагаа

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Боловсролын хуулийн зарим заалтын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд Г.Занданшатарт АСУУЛГА тавилаа

news
УИХ-ын үйл ажиллагаа

Байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ

news
УИХ-ын үйл ажиллагаа

Ж.Золжаргал: Эдийн засаг дахь төрийн оролцоог эрс бууруулах л хэрэгтэй!

news
УИХ-ын үйл ажиллагаа

Б.Баярбаатар: Ёс зүй, дэгийн байнгын хороо цаашид ТББХ-ны харьяанд Ёс зүйн дэд хороо болж чиг үүргээрээ өөрчлөгдөөд ажиллана

news
УИХ-ын үйл ажиллагаа

Д.Бум-Очир: Нэгдсэн хуралдаанд худал мэдээлэл танилцуулахыг хориглож хуульчилчхаад байнгын хорооны хуралдааныг орхигдуулж болохгүй