Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын зарим гишүүд, 21 аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 600 гаруй төлөөлөгч оролцож байна.
"Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын хөгжил нь дан ганц хүнсний хангамжийн асуудал биш, экспорт, бүс нутгийн хөгжил, тогтвортой амьжиргаа, нийгмийн тэнцвэрийг хангах үндэс юм. Тийм учраас сүүлийн 10 гаруй жилээр авч үзэхэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал, дэмжлэг, хүүгийн татаас гээд нийтдээ 3 их наяд төгрөгийн дэмжлэгийг зөвхөн энэ салбарт үзүүлээд байна хэмээн Сангийн сайд Б.Жавхлан онцолж байлаа.
Эх сурвалж: