Үйл явдал1 мин унших
Ж.Энхбаяр: "Атар-4" аяны хүрээнд 800 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс гаргана

Өчигдрийн Засгийн газрын хуралдааны дараа ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “АТАР-4 аян”-ы хүрээнд сэтгүүлчийн сонирхсон асуултад хариуллаа.
Тэрбээр “Хөтөлбөрийн нийт санхүүжилт 800 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс гаргана. Түүнээс яам зээл олгохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Яам зээлийн хүүний хөнгөлөлт болох 52.8 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусгуулсан. Иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлого гэж ойлгох ёстой юм” гэв.
Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн алба
