Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн дараах асуултуудыг асуулаа.
Гурван асуулт байна.
Нэгдүгээрт, зах зээлийн эдийн засагт хувийн өмчийг дэмжих хамгаалах хувийн бизнесийг дэмжих нь зүй ёсны хэрэг. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих нь хамгийн чухал. Үүн дээр л том алдаа гаргаад байна уу гэж харж байгаа. Ялангуяа Монополын эсрэг газар ажлаа хийхгүй байна. Тунхгийн шинж чанартай, сүүлдээ мэдэгдэхээ ч болилоо. Зүй нь чөлөөт өрсөлдөөнийг хянадаг монополыг газар үгсэн хуйвалдаж, үнэ нэмэхгүй байхыгхянадаг газар маань илүү том дархлаатай, илүү том хүрээнд ажлаа хийх ёстой. Гурилын үнэ өсөхөд нөлөөлсөн нэг шалтгааныг танилцуулсан.Үүнтэй холбоотой ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ гэдгийг асууя. Зах зээлийн эдийн засагт нөлөөлж байгаа нэг зүйл нь төр бизнес хийхгүй, төрийн хүн бизнест оролцож нөлөөлөхгүй байх зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр яг гурилын тухайд өнгөрсөн хугацаанд үүссэн хууль зүйн гэдэг шалтгаан дээр хэрхэн нөлөөлсөн гэж дүгнэж байгаа вэ?
Хоёрдугаарт, гурилын үнэ өндөр гэхасуудал маш их яригдаж байгаа. Баруун бүсэд гурилын үнэ яагаад өндөрбайгаа шалтгаан нөхцөлийг оношилж тогтоосон уу? Хууль хэрэв батлагдвал үүнээс урьдчилан сэргийлэх ямар бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?
Хамгийн чухал асуудал шүү. Хууль баталсангүй гэдэг асуудал яригддаг. Нөгөө талд нь хууль хэрвээ батлагдвал гурилын үнэ өснө шүү гэдэг маргаан дахиад явна. Үүнийг урьдчилж хэрхэн тооцож байгаа вэ? Баруун бүс дээр түгээлтийн хүргэлтийн сүлжээ тээврийн зардал юунаас болж үнэ нь өсөөд байгаа юм. Яг борлуулж буй дэлгүүр, хоршоон дээр өсөөд байгаа юм уу, тээвэр дээр үү гээдтөр үүн дээр бодлого, арга хэмжээ авах ёстой шүү дээ. Яг ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн бэ? Өмнө нь хуулийн төсөл орж ирэхэд миний бие УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд дагалдуулж гарах тогтоолын төсөл санаачилж оруулсан зарчмын зөрөөтэй саналыг УИХ-ын чуулганаар эхний хэлэлцүүлгээ дэмжсэн. Харамсалтай нь нөгөө хууль маань эцэслэн батлах үед санал хураахаар оруулж ирэхэд тогтоолын төсөл маань цуг орж ирээгүй. Үүнээс шалтгаалаад би дэмжих санал өгөөгүй. Тогтоолын гол агуулга үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой болзолтой. Өөрөөр хэлбэл ҮСХ-ны 6 сар тутмын дүнгээр гурилын үнэ өсөх юм бол дахиад гурилын импортыг импортын хуулийг дахин тэглэх.
Түүний асуултад хууль санаачлагч, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.
Эх сурвалж: