#Тойрог1 мин унших

"Нутагтаа эзэн-100:1000" төсөл нээлтээ хийлээ

"Нутагтаа эзэн-100:1000" төсөл нээлтээ хийлээ

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл, хөгжлийг дэмжих хүрээнд “Нутагтаа эзэн 100:1000” төслийг эхлүүлж байна. Тус төслийн нээлт /2025.05.24/ Дархан хотод болж, Засгийн газар, УИХ-ын гишүүд, сумын Засаг дарга нар, хоршоодын гишүүд, малчдын төлөөлөл оролцов.

ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй энэхүү төсөл 17 аймгийн 25 суманд хэрэгжиж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, тэжээлийн тариалалтыг дэмжих, малчдын хоршоо хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Төсөл хэрэгжих сумдад тэжээлийн таримлын үр, агротехнологийн зөвлөмж, модны үр болон техник хэрэгслийн дэмжлэгийг олгож эхэллээ.

Мөн баг бүрт 100 хүртэлх га талбайг ашиглуулж, орон нутагт тогтвортой үйлдвэрлэл хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа"-г тодотгов.

"Нутагтаа эзэн-100:1000" төсөл нээлтээ хийлээ
"Нутагтаа эзэн-100:1000" төсөл нээлтээ хийлээ
"Нутагтаа эзэн-100:1000" төсөл нээлтээ хийлээ
"Нутагтаа эзэн-100:1000" төсөл нээлтээ хийлээ

Атарын IV аянХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013