Гашуунсухайт-Ганцмодны боомтоор Монгол Улсын нүүрсний экспортын 50-55 хувь, зэсийн баяжмалын экспортын 55-60 хувь нь экспортлогддог.
Өнгөрсөн онд тус хилийн боомтоор 39.4 сая тонн нүүрс экспортолсон бол энэ оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 7.4 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7,4 хувиар буурчээ. Харин зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн онтой харьцуулахад 41 хувиар өссөн үзүүлэлтэй байна.
Өнөөдрийн байдлаар
Гашуунсухайт-Ганцмодны боомтын талбайд 8 орчим сая тонн нүүрсний үлдэгдэл байна.
Иймээс 3-р сарын 18-аас биржээр арилжаалах нүүрсний үнийг индексжүүлсэн. Үүнээс хойш 1 сая тонн нүүрсний захиалга иржээ.
Эх сурвалж: