Уулзалтад оролцогчид, нүүрсний үнийн уналт, цаашдын тодорхойгүй байдлын улмаас худалдан авагчдад үүссэн хүндрэлийн талаар танилцуулж, цаашид биржийн арилжааг идэвхижүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Энэ үеэр "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай" хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлын талаар ярилцаж, сүүлийн 10 гаруй жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын түүхэн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн, хил нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд хийгдэж буй бусад арга хэмжээний талаар танилцууллаа.
Цаашид Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал болон бусад экспортын боомтууд ээлж дараалан төмөр замаар холбогдох боломж бүрдэнэ.
Эх сурвалж: