Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хэгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийн аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор Монгол Улсад анх удаа “Дронкон” нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 01 дүгээр сарын 24, 25-ний өдрүүдэд Буянт Ухаа спорт ордонд зохион байгуулсан.
Тэгвэл энэ өдрүүдэд Дархан-Уул аймагт “DRONEX MONGOLIA 2025” дрон жолоодлогын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж Монгол Улсын сайд, боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд 21 аймгийн 150 хүүхэд авхаалж самбаа, мэдлэг чадвараараа өрсөлдөж байна.
Тэрбээр "Нисгэгчгүй нисэх хэрэгчлийн өсвөрийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, санаачлагч Дархан-Уул аймгийн өсвөрийн Хурдан клубын хамт олонд талархал илэрхийлье.
Байгаль цаг уурын харилцан адилгүй бүсчлэл бүхий өргөн уудам нутаг дэвсгэртэй дэд бүтэц сул хөгжсөн, хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд дэвшилтэт техник технологийг бүх салбарт өргөнөөр ашиглах, харилцаа холбоо мэдээлэл технологийн салбар нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг нэвтрүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай болохын тулд боловсон хүчнээ бэлтгэх нь нэн чухал болоод байна.
Иймд дроны өндөр технологийг нэвтрүүлэх, өргөнөөр ашиглах, чадварлаг оператор нисгэгчдийг бэлтгэх, хөгжүүлэхэд төр засгийн бодлого, олон нийтийн идэвхтэй оролцоо, төр хувийн хэвшлийн түншлэл чухал үүрэгтэй юм" гэв.
Эх сурвалж: