Үйл явдал1 мин унших

“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төсөл”-ийг Хойд бүсийн хэмжээнд эхлүүллээ

“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төсөл”-ийг Хойд бүсийн хэмжээнд эхлүүллээ

ус төсөл нь сургалт, хакатон, менторшип хөтөлбөрийн хүрээнд Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад хэрэгжиж, орон нутагтаа бие даасан, манлайлал үзүүлсэн, санаачлагч иргэнийг төлөвшүүлэх зорилготой.

Төсөл хэрэгжсэнээр:

✅ Хувь хүний түвшинд:

  • Өөрийгөө таних, үнэлэх чадвар нэмэгдэнэ – давуу болон сул талаа таньж, өөртөө итгэх итгэл нэмэгддэг.
  • Амьдралын зорилго, чиг баримжаа тодорхой болно – тухайн хүн юу хүсэж буйгаа ойлгож, зорилгодоо хүрэх төлөвлөгөө гаргаж сурна.
  • Хувийн чадварууд хөгжнө – харилцааны ур чадвар, цагийн менежмент, бүтээлч сэтгэлгээ, стрессийн удирдлага зэрэг амьдралд зайлшгүй шаардлагатай “зөөлөн ур чадварууд” сайжирна.
  • Ажлын бүтээмж дээшилнэ – хариуцлага, тууштай байдал, зорилгодоо хүрэх чадвар нэмэгдсэнээр ажил, сурлагын амжилт ахина.

✅ Хамт олон, байгууллагын түвшинд:

  • Эерэг харилцаа, хамтын ажиллагаа сайжирна – хувь хүний хандлага, харилцах чадвар сайжирснаар хамт олны уур амьсгал сайхан болдог.
  • Манлайлал, шийдвэр гаргах чадвар дээшилнэ – хувь хүмүүс илүү хариуцлагатай, санаачлагатай болж, манлайлагчид бий болно.

✅ Нийгмийн түвшинд:

  • Идэвхтэй, хариуцлагатай иргэд нэмэгдэнэ – хувь хүний хөгжил нь нийгмийн хөгжилд хөшүүрэг болдог. Идэвхтэй, сэтгэлгээтэй, ёс зүйтэй иргэд нийгмийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулна.
  • Ажилгүйдэл, ядуурал буурна – хувийн чадвараа хөгжүүлсэн хүмүүс ажилд орох, бизнес эхлүүлэх боломжтой болж, эдийн засгийн идэвх нь нэмэгдэх өндөр ач холбогдолтой төсөл юм.

Сэтгүүлч Khongorsaikhan

ХөвсгөлХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2017
  4. 2014