Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих төсөл"-д хамрагдах хүсэлт ирүүлсэн Хөвсгөл аймгийн Ханх, Рэнчинлхүмбэ сумын иргэдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг өнөөдөр /2025.07.31/ УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, сумын удирдлагуудын хамт гардуулан өглөө.

Та бүхний ашиг орлого дээшилж, амьдралд тань дэм болох болтугай!
Үйлдвэрлэгч Хөвсгөл болохын төлөө хамтдаа!