Үйл явдал1 мин унших
УИХ-ын сонгуулийн 17-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүллээ

Сэтгүүлч Munkhjargal
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Munkhjargal
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувьд нутгийн зон олон, МАН-ын журмын нөхөд, мянга мянган гишүүд дэмжигчдийнхээ итгэл, сэтгэлээр төрөлх нутагтаа 3 дахь удаагаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна.

ХОЙМОР САЙХАН НУТГАА ХӨГЖЛИЙН ХОЙМОР БОЛГОХЫН ТӨЛӨӨ ХҮЧ НЭГ ХӨВСГӨЛЧҮҮД, ХҮЧЭЭ НЭГТГЭЕ уриатайгаар энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байна.

УИХ-ын сонгуулийн 17-р тойрогт МАН-аас УИХ-ын дэд дарга ,УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар нэр дэвшиж байгаа билээ. Тэд ийнхүү өнөөдөр багаараа Хөвсгөл аймгийнхаа Бөхийн өргөөнөөс сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж байна.
Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид өнөөдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоох юм.