Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгасан.
Тухайлбал, 2024-2028 онд эдийн засгийн болон нийгмийн дэд бүтцийн хөгжлийн 30 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Бүсийн хөгжлийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцож, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн хөгжлийн төлөвлөлтийг бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлж тус тусад нь бус нэгтгэсэн байдлаар шинээр тодорхойлон “Говийн бүсийн хөгжил-2040” хөтөлбөр, бүсийн зөвлөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, бүсийн онцлог, харьцуулалт, амьдралын чанар, тулгамдсан асуудлыг төр засаг, хувийн хэвшил, орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, иргэдтэй санал солилцож, шийдлээ тодорхойлон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ.
Эх сурвалж: