Үйл явдал1 мин унших
Замын-Үүдийн иргэдтэй уулзлаа

Дорноговь
Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулж, аймаг орон нутагт тулгамдаж буй асуудлыг /2026.01.11/ сонсож, санал солилцлоо.
Энэ үеэр багш нарын үндсэн цалинг 2026.01.01-ээс 50%-иар нэмэгдүүлж, 2.2 сая төгрөгт, 11 дүгээр сараас үндсэн цалинг дахин нэмэгдүүлж 2.8 сая төгрөгт хүргэхээр төлөвлөж холбогдох зардлыг Боловсролын сайдын 2026 оны төсвийн багцад тусгасан талаар мэдээлэл өглөө.
Замын-Үүд суманд өнгөрсөн онд
640 суудалтай сургууль
Боомтын бүтээн байгуулалт
Замын-Үүд сумын тохижилт
Сумын төвийн 2,5 км авто зам
Ундны усны 3000м3 усан сан
Барилгын материалын лабораторийг тус тус ашиглалтад оруулаад байна.




