#Тойрог2 мин унших
Хөвсгөл сумын хүүхэд багачууд мань эрүүл, аюулгүй, тохилог орчинд сурч хөгжих боломж бүрдлээ

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Тойрог2 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Ирэх жил түүхт 90 жилийн ой нь тохиох Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон ойн босгон дээрээ маш том бүтээн байгуулалтын бэлэгтэй золгож байна.
Сургуулийн 150 хүүхдийн хичээлийн байрны өргөтгөл болон "Б" байрны их засварын ажил бүрэн дуусаж, үүд хаалгаа нээлээ.
Өнөөдрийн байдлаар тус сургууль нь 180 суралцагч, 36 багш, ажилтантайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд:
• Өргөтгөлийн барилга: Орон нутгийн төсвийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хөх оноо” ХХК барьж гүйцэтгэв.
• Их засварын ажил: Сургуулийн “Б” байрны их засварыг 475.7 сая төгрөгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Дэнжийн цамхаг” ХХК гүйцэтгэж хүлээлгэн өглөө.
-Сургуулийн өргөтгөл, их засварын үр дүнд:
• Суралцагчид нэг ээлжээр хичээллэх;
• Үдээс хойш сонгон, секц, дугуйланд хамрагдах;
• Суралцагчдын хөгжлийг дэмжсэн нэмэлт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах;
• Эцэг эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллах таатай орчин бүрдэх зэрэг олон боломж нээгдэж байна.
Хүүхдийн хөгжил, боловсролын төлөөх хөрөнгө оруулалт бол ирээдүйдээ хийж буй хамгийн үнэ цэнтэй, алсын хараатай алхам юм. Хөвсгөл сумын хүүхэд багачууд маань эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд сурч боловсрон, авьяас чадвараа хөгжүүлэх өргөн боломж бүрдэж байгаад туйлын баяртай байна.
Хөвсгөл сумынхаа нийт багш сургагчид, ажилчид, сурагчид болон эцэг эхчүүддээ баярын мэдээг хуваалцаж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!