УИХ-ын дарга Н.Учрал Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах 30 МВт-ын хүчин чадалтай “Эрдэнэ нар” нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү нарны цахилгаан станцыг “Солар Повер Монголиа” ХХК дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулжээ. Тэд монголд анх удаа бие даан ажиллах Black start туршилтыг хийж, үр дүнд нь анхны нар, батеррэй хосолсон станцыг байгуулсан байна. Нарны цахилгаан станц 134 цаг буюу 5 хоног, 1 өдөр Замын-Үүдийг бие даан цахилгаанаар хангасан бөгөөд оргил ачааллын үед 2 аймгийг бүхэлд нь тог, цахилгаанаар хангах хүчин чадалтай