#Тойрог1 мин унших
ЗАМЫН-ҮҮД СУМЫН 1-Р СУРГУУЛИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь түүхт 70 жилийн ойн босгон дээр 960 хүүхдийн суудалтай шинэ барилгаа бүрэн ашиглалтад оруулж, албан ёсны нээлтээ хийлээ. Монгол Улсын Засгийн газар, Боловсролын яамнаас боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчин, хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах чиглэлээр олон талт бодлого, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд сургалтын чанарыг сайжруулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, хоол хүнсний шим тэжээл, хүүхэд хамгаалал, сурагчийн хөгжил, төлөвшлийг дэмжихийн зэрэгцээ сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ барилга, өргөтгөлийг нэмэгдүүлэх чиглэлээр бодит хөрөнгө оруулалтыг оруулж байна.


Tус эрдмийн шинэ өргөө ашиглалтад орсноор сумын хэмжээн дэх сургуулийн хүртээмж нэмэгдэж, ачаалал буурах чухал ач холбогдолтой юм.
2026-2027 оны хичээлийн жилд тус сургууль 61 анги, бүлэгт -1,933 сурагч, 116 багш, ажилтантайгаар шинэ хичээлийн жилээ угтаж байна.

Эрдмийн өргөөний гал бадран асаж,
Эрдэм мэдлэгийн их үйлс үеийн үед дэлгэрэх болтугай!