#Тойрог2 мин унших
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ард иргэд, малчидтайгаа уулзлаа

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Тойрог2 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Төр засгаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй ярилцаж, санал бодлыг нь сонслоо. Уулзалтаар нутгийн иргэдийн зүгээс орон нутгийн ирээдүйд хамааралтай хэд хэдэн чухал, тулгамдсан асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийллээ.
- Иргэдийн зүгээс гаргасан гол саналууд болон тулгамдсан асуудлууд:
• Хариуцлагатай уул уурхай ба газар нутгийн бүрэн бүтэн байдал: Сумын нутаг дэвсгэрт явагдаж буй уул уурхайн үйл ажиллагааны талаар иргэд санал бодлоо хуваалцлаа. Хяналтгүй, замбараагүй уул уурхай задгайрч байгаад иргэд сэтгэл зовниж буйгаа хэлж, байгаль орчныг хамгаалах, хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарахыг хүслээ.
• Малчдын нийгмийн асуудал ба шилжилт хөдөлгөөн: Малчдын нийгмийн асуудал орхигдсоноос үүдэн хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, газар нутаг эзгүйрч байгаад малчид шүүмжлэлтэй хандав. Малчдыг дэмжих төрийн бодлогыг амьдралд бодитоор хэрэгжүүлэх, хөдөөд ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг илэрхийллээ.
• Сум орон нутгийн хөгжил: Хөвсгөл сумыг цаашид хэрхэн хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх тал дээр Төр болон орон нутаг хэрхэн хамтран ажиллах талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Төрөөс малчдын талаар баримталж буй бодлого, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулж, иргэдийн хэлсэн "хяналтгүй уул уурхайг цэгцлэх", "газар нутгаа эзэнтэй байлгах" тухай үнэтэй саналуудыг цаашдын ажилдаа тусгаж, хууль тогтоох түвшинд уламжлан ажиллахаа илэрхийллээ.

Сумын хөгжил, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө сэтгэл зовнин, уулзалтад идэвхтэй оролцсон Хөвсгөл сумын нийт ард иргэд, малчиддаа талархал илэрхийлье.