Онцлох мэдээ2 мин унших
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлагыг 2026-2028 онд үе шат шаттай буурахаар төлөвлөсөн

Сэтгүүлч soyolmaa
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч soyolmaa

Эдийн засаг хөгжлийн сайд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр тогтоолын төслийг танилцууллаа.
Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлагын хэмжээг 2026 онд 33.5 их наяд төгрөг, 2027 онд 35.6 их наяд төгрөг, 2028 онд 39.1 их наяд төгрөг байхаар тусгасан байна. Тодруулбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлагыг 2026 онд ДНБ-ий 31.7 хувь, 2027 онд 30.4 хувь, 2028 онд 29.6 хувь болж, үе шат шаттай буурахаар төлөвлөсөн. Төсвийн зардлын нийт эдийн засаг дахь харьцааг ийнхүү хязгаарласнаар цаашид эрэлтийн гаралтай инфляцын дарамтыг бууруулах, ингэснээр зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдэх, эдийн засаг дахь төрийн оролцоо багасах, хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэх зэрэг бодит ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
УИХ-ын гишүүн Х.Болормаа Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
