Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Баясгалан үг хэлж асуулт асууж, хариулт авлаа.
НҮБын байнгын хорооны нарийн бичиг нарын хооронд зохион байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Коп 17 бага хурлыг 2026 онд зохион байгуулахтай холбогдуулан Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсөвт энэ жил 50 тэрбум төсөв тусгасан. Энэ нь 5 сарын 31-ний дотор худалдан авалт хийгдээгүй тул буцаан татагдаж байгаа. Тул дахин 50 тэрбум төгрөгийг суулгаж оруулж ирсэн байна. Тэгэхээр энэ 50 тэрбум төгрөгийг чинь 41,8 тэрбумаар нь хурлын барилга байгууламж барихад зарцуулна гэсэн байгаа. Үүн дээр тайлбар өгнө үү? Энэ 41 тэрбум төгрөгөөр ямар хурлын барилга байгууламж барих гээд байгаа юм. Өнөөдөр Монголд байгаа энэ олон заал энэ олон байр байгууламж хүрэхгүй байна уу? Тэгэхлээр хүндээ зориулах ёстой нөгөө танаж байгаа төсөв маань эргээд дахиад байр руу 50 тэрбум явчхаж байгаа юм уу?
нь төсвийн тодотголоор төрийн бус өмчийн цэцэрлэг сургуульд олгож байгаа хувьсах зардлын санхүүжилтийг зогсоож төрийн өмчийн дээд сургуулийн байр ашиглалтын төсөв төлбөрийгтөсвөөс төлөхийг зогсоож өртгийг сургалтын төлбөрт шингээхээр тусгасан байгаа. Ингэхээр 2025-аас 2026 оны хичээлийн жилээс эхлэн төрийн өмчийн их дээд сургуулийн төлбөр нэмэгдэх үү? 2 дугаарт нь төрийн өмчийн бус цэцэрлэг сургуульд олгож байгаа хувьсах зардлын санхүүжилтийг зогсоосонтой холбогдуулаад хувийн сургууль цэцэрлэгүүдийн бас төлбөр нэмэгдэх үү? Энэ дээр ямар тооцоолол байгаа вэ?
Түүний асуултад, Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.