Уг хуулийн төслийг дэмжиж УИХ-ын гишүүн Ж.Батжаргал үг хэллээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2026-2027 оны төсвийн төсөөлөл мөн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 27, 28 оны төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдаж орж ирсэн. Үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг нь дэмжиж байгаа. Бид сүүлийн он жилүүдэд улс орныхоо эдийн засгийг нэг салбар дээр бараг тухайлсан нэг эрдэс дээр хэт их дулдуйдаж явсан нь энэ. Дэлхийн улс орнууд өөрийнхөө улс төрийн нөлөөлөл эдийн засгийн чадамжаа хадгалах зорилготой. Дотоодынхоо зах зээлийг хамгаалах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, улмаар өөрийнхөө бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлийн хэрэглээг нэлээдгүй хэсгийг нь хангах гэсэн энэ их том өрсөлдөөний гол шалтгаан болж гарч ирж байгаа. Тарифын хязгаарлалтын асуудал Монгол Улсад сүүдрээ өгч гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд, эрдсийн үнэ дэлхийн зах зээл дээр эрс буурч байна. Үүнээс улбаатайгаар төлөвлөгдсөн орлогууд таашгүйгээр, таамаглашгүйгээр буурч байна л даа. Тийм учраас бид энэ нөхцөл байдалд урьдчилан багцаатай харж, хязгаарлалт зохицуулалтуудаа зөв хийж байж эрсдэлийг аль болохоор бага хохирол, хүндрэлтэй даван туулах ёстой. Энэ бол улс үндэстний эрх ашиг аа. Тийм учраас би төсвийн хүрээний мэдэгдэл төсөөллүүдийг урьдчилан таамаглагдаж байгаа энэ нөхцөл байдалтай нь уялдуулж өөрчлөн, түүнийгээ дагуулж өөрсдийнхөө бодит нөөц боломж дээр тулгуурлаж зохицуулалтын арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Ингэж байж улс үндэстний эрх ашиг хангагдах ёстой гэж үзэн дэмжиж байгаа гэдгийг зориуд хэлмээр байна гэж.
Эх сурвалж: