Харин энэ жилийн хувьд тэргүүлэх чиглэлийг төв (Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв)-ийн түвшинд болон орон нутаг (БОЭТ, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг)-ийн түвшинд хэрэгжих 2 бүлэг болгожээ.
Төвийн түвшинд 2025 оноос нэвтрүүлэх дэвшилтэт технологийн тэргүүлэх чиглэл нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгийн тоог бууруулах зорилготой:
1. Эрхтэн шилжүүлэн суулгах (эдийн биобанк байгуулах);
2. Мэс заслын тусламж үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх;
3. Хавдрын бай эмчилгээ, судсан дотуурх мэс засал;
4. Төрөлхийн болон удамшлын эмгэг, генетикийн оношилгоо, эмчилгээ;
5. Хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх;
6. Хиймэл оюун ухааныг анагаахын оношилгоо, эмчилгээнд ашиглах зэргийг багтаажээ.
Эх сурвалж: