Үйл явдал1 мин унших
Билэгт сайн өдөр эмнэлгийн дэргэдэх цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авлаа

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Намрын дунд сарын 17-ны Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр Хавдар судлалын үндэсний төвийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэг үүдээ нээж, бяцхан хүүхдүүдээ хүлээн авлаа.

Нийслэлийн Хүүхдийн 129-р Цэцэрлэг ийн салбар болох эмнэлгийн дэргэдэх цэцэрлэгийг “Хангай Ротари” клубын дэмжлэгтэйгээр 87 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулж, ашиглалтад оруулсан нь энэ юм.
Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг эмч, эмнэлгийн ажилтнуудын маань хүүхдүүд сурч хөгжих, тоглож наадах аюулгүй, дулаан орчинтой болж байгаад баяртай байна.
Эмнэлгийн дэргэдэх цэцэрлэг байгуулах төслийг удаа дараа санаачлан, эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа төлөө сэтгэл гарган ажиллаж ирсэн Хангай Ротари клубынхэндээ нийт эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүүхдийн төлөөх сайн үйл бүхэн мянган зүгтээ дэлгэрэх болтугай.




