Үйл явдал1 мин унших
Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна

Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолын дагуу Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн Эрүүл мэндийн яамтай хамтарсан уулзалт боллоо.




Уулзалтаар:
• Хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тоон үнэлгээ
• Хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс
• Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоо
• Орчны болон хөдөлмөрийн эрүүл мэндийн арга хэмжээ
• Салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа
• Хяналт шалгалтын тогтолцооны тулгамдсан асуудал
• Эмнэлгээс гарсны дараах тусламжийн залгамж холбоо (discharge planning)
Онцлох нь:
Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэх, мөн эмнэлгээс гарсны дараах тасралтгүй тусламж үйлчилгээний уялдаа холбоог бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Иргэн төвтэй, урьдчилан сэргийлэх чиглэлд суурилсан эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь бидний зорилт юм.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

