Үйл явдал1 мин унших

ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ТАРХИНЫ ГҮНИЙ БАЙРЛАЛТАЙ ХАВДРУУДЫН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ НУТАГШИЖ БАЙНА

ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ТАРХИНЫ ГҮНИЙ БАЙРЛАЛТАЙ ХАВДРУУДЫН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ НУТАГШИЖ БАЙНА

”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд УГТЭ-д “Тархи, нугасны гүний, төвөгтэй байрлалтай хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал эмчилгээ”-г бүрэн нутагшуулахаар БНТУ-ийн КОЧ их сургуулийн эмнэлэг, Американ эмнэлэгүүдэд эмч мэргэжилтнүүдийг сургасан юм.

ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ТАРХИНЫ ГҮНИЙ БАЙРЛАЛТАЙ ХАВДРУУДЫН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ НУТАГШИЖ БАЙНА

Багийн бүрэлдэхүүн эх орондоо тархины ховдлын байрлалтай хавдар 5, таламус болон суурийн зангилааны хавдар 7, өнчин тархины (гипофизийн) хавдар 6 тохиолдол, тархины гүний бүтцэд байрласан хавдрын нийт 18 тохиолдолд тус тус мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэн, өндөр хөгжилтэй улсад эзэмшсэн мэс заслын орчин үеийн арга техник, ур чадвараа ашиглан эмнэлзүйн практикт богино хугацаанд бодит үр дүн гаргаж эхлээд байна.

ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ТАРХИНЫ ГҮНИЙ БАЙРЛАЛТАЙ ХАВДРУУДЫН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ НУТАГШИЖ БАЙНА

Харин өнөөдөр дээрх мэс засал буюу тархины гүний байрлалтай хавдруудын мэс засалд шаардлагатай технологийг нэвтрүүлж тоног төхөөрөмжийг УГТЭ-д хүлээлгэн өглөө.

ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ТАРХИНЫ ГҮНИЙ БАЙРЛАЛТАЙ ХАВДРУУДЫН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ НУТАГШИЖ БАЙНА

Тархины гүний бүтцүүдэд хүрэх нь нарийн төвөгтэй, өндөр эрсдэлтэй үйлдэл боловч дээрх технологийн дэвшлийг эмчилгээний практикт амжилттай нэвтрүүлснээр оношилгоо, мэс заслын чанарыг шинэ шатанд гаргаж буй үр дүнгийн илрэл юм.

Цаашид тус эмнэлгийн баг хамт олон ийм төрлийн мэс заслыг улам бүр хөгжүүлж, тархины хүнд хэлбэрийн хавдруудад хандалтын илүү аюулгүй, үр дүнтэй аргуудыг нэвтрүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж буйг тус эмнэлгийн удирдлагууд онцолж байлаа.

Нийгмийн эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2023