Зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд ажлын явцын тайланг хүргүүлсэн байгаа. Өнөөдрийн Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж байгаа зорилго нь:
ажлын хэсгийн мэдээллийг хүргэх.
ажлын хэсгийн хүрээнд УИХ-ын Тамгын газарт зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтээр ирүүлсэн тайлан дээр үнэлгээ өгөх ажлыг Парламентын судалгааны хүрээлэнд өгсөн. Парламентын судалгааны хүрээлэнгээс энэ ажил намраас дуусах ажил чиглэлтэй байна. Тийм учраас та бүхэн энэ хугацааг харгалзаж үзээрэй гэдэг ийм хүсэлт тавьсан. Нөгөө талаасаа ажлын хэсгийн гишүүдээс Үндэсний аудитын газраар гүйцэтгэлийн аудит хийлгэе. Стратегийг бол 3 удаа Их хурал өнгөрсөн 10 жилийн хугацаанд баталсан байна. Хэрэгжилт хангалтгүй байгаа. Тийм учраас гүйцэтгэлийн аудит хийе гэсэн саналууд гаргасан байгаа. Тийм учраас ажлын хэсгийн ажиллах хугацааг бол намрын чуулган хүртэлх ажиллахаар сунгах саналыг ажлын хэсгээс гаргаж байгаа.
зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд бол ажлын хэсэг маань бол нийтдээ 5 удаа хуралдаан зохион байгуулсан. Зээлийн хүүгийн дээд тааз тогтоох талаар гаргасан тодорхой эрдэмтдийн саналыг хэлэлцэх зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Ерөнхий ажлын хэсгийн дүгнэлт саналыг та бүхэнд хүргүүлсэн. Стратегийн ерөнхий хүрээ зөв тодорхойлогдож гарсан байна. Гэхдээ зээлийн хүүг бууруулах ажил маань хэрэгжсэнгүй. Мэдээж гадаад, дотоод орчны олон хүчин зүйлс нөлөөлсөн. Ялангуяа зээлийн хүүг бууруулахтай холбоотой хууль эрх зүйн орчны өөрчлөлт бол нэлээн чухал юм байна гэж харж байгаа. Энэ судалгаагаар харахаар бол зээлийн хүүгийн зардлын бүтцэд эх үүсвэрийн зардал бол 60%-ийг эзэлдэг. Эрсдэлийн зардал нь 13 орчим хувийг, үйл ажиллагааны зардал 14%-ийг, ашгийн марж нь 5%-ийг, зохицуулалттай холбоотой зардал 8%-ийг гээд иймэрхүү байдлаар эзэлдэг. Хэрвээ хууль эрх зүйн орчинд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулаад Засгийн газар болон Монгол банк, СЗХ зэрэг холбогдох байгууллагууд тодорхой ажлуудыг зохион байгуулж чадах юм бол 4 жилийн хугацаанд хэрвээ гадаад дотоод орчны огцом өөрчлөлт байхгүй бол бас хүүг бууруулах боломж байна гэж харж байгаа. Тийм учраас болохоор бол ажлын хэсгээс бол дүгнэлтээ гаргаад саналуудаа боловсруулж байгаа.