Үйл явдал2 мин унших
О.Батнайрамдал: Хүүг бууруулах гэрээгээр олгосон эрх байхад бид ашиглах ёстой
Эх сурвалж:
Mass.mnОдоохон...
Үйл явдал2 мин унших
Эх сурвалж:
Mass.mnТэрээр "Эрдэнэс монгол" компани ЗГ-аас өнгөрсөн жилийн хоёрдугаар сард зээлийн хүүг бууруулах, "Онтре"-той холбоотой чиглэл өгсөн. Гэвч бүтэн жилийн турш ажлын даалгавар баталснаас өөр юу ч хийгдээгүй байна. Зээлийн хүүг бууруулахад одоо 100 хүрэхгүй хоног үлдсэн байдаг. Гэтэл ЗГ-аас үүрэг өгөөд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын тушаал гараад ажлын хэсэг ахлуулсан байхад долоон сарын хугацаанд гадны зөвлөх авъя, ажлын төсөв тавъя гэхээс өөр юу ч хийгдээгүй байна. Энэ бол хүлээн зөвшөөрөх асуудал биш. Үүнээс болж 3.5 сая иргэд бүгдээрээ хохирч байна. Өнөөдөр агаарын бохирдол бидэнд шийдэх асуудал маш их байна. Гэтэл яагаад иймэрхүү эс үйлдэхүй хийж, хойш нь тавьснаас болж бид өөрсдөө хохироод сууж болохгүй. Үүнээс цааш "Оюутолгойн хянан шалгах түр хороо" долоо хоног бүр хуралдая гэж байгаа. Хариуцлага ярих цаг нь өнгөрсөн байна. Монгол Улсын гадаад бүх өр, эдийн засгийн ач холбогдолтой Оюутолгой холбогддог нь мөн. Цаашдаа ч олон жил тэжээх нь гарцаагүй. Гэхдээ бид 34 хувь эзэмшиж байгаа л бол өөрсдийн эрхээ хамгаалах хэрэгтэй. Үүний тулд УИХ-ын чуулганаар 12-р сарыг хүлээлгүй орж, чиглэл өгсөн тогтоол батлах ёстой юм байна.
2018 онд зээлийн хүүг дахин хэлэлцэх боломжоо алдсан. Энэ боломжоо дахин алдмааргүй байна. Бид алдагдсан боломж ярьдаг биш, ахиц дэвшил ярьдаг баймаар байна.
Өдөр бүр бид 10 тэрбум төгрөгийг зээлийн хүүнд төлж байна. Бүтэн жилийн хугацаанд 1.3 тэрбум ам.доллар буюу тавдугаар цахилгаан станцыг зуун хувь бэлэн мөнгөөр барих мөнгө зээлэнд төлж байна. Зээл авсан юм чинь хүү төлөх нь зарчим. Гэвч хүүг бууруулах боломжоо эс үйлдэхүй хийж болохгүй. Хүүг бууруулах гэрээгээр олгосон эрх байхад бид ашиглах ёстой. Энэ бол бизнест байдаг л зарчим.