#Коммент2 мин унших
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын Хянан шалгах түр хорооны хийсэн Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон нээлттэй сонсголын дүгнэлтийн дагуу УИХ-ын 120-р тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгсөн.
Ингэхдээ зургаан агуулгыг үндэслэл болгосон бөгөөд менежментийн төлбөрийг бууруулах, Монголын талыг үр өгөөжийг нэмэгдүүлэх, "Онтрэ"-гийн эзэмшлийн Жавхлант, Шивээ толгой лиценз дээр төр 34 хувь эзэмших зэрэг агуулгууд бий.
Монголын Засгийн газрын зүгээс 5-р сарын 12-ны өдөр уулзаж, хэлэлцэх санал тавьсан ч хөрөнгө оруулагч тал хэлэлцээг хойшлуулсан. Мөн 5-р сарын 18-ний өдөр дахин хэлэлцээ хийхээр тохирсон ч болоогүй. Тэгвэл өчигдөр /2026.06.30/ талууд эцсийн хэлэлцээ хийж Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр амжилттай боллоо.
Нэгдүгээрт, өмнөх хэлэлцээрээр Оюутолгойн менемжентийн зардлыг 2,2 тэрбум ам.доллар буюу 8 их наядаар бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наядаар нэмэгдүүлж чадсан.
100 хоногийн босгон дээр Хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг 10.5-аас 7.9 болгож, 2.5 хувиар буурууллаа. Зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар болох 22 их наядыг хэмнэв. Монголын талын хүртэх өгөөж 8 их наядаар нэмэгдлээ.
Хоёрдугаарт, 7 жилд нэг удаа Хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг бууруулах цонх нээгдэж, хэлэлцдэг байсныг 3 жил болгож богиносголоо.
Гуравдугаарт, 2037 онд бус энэ жил Монгол Улс Оюу толгойгоос ногдол ашиг авна. Рио Тинтотой тохиролцож чадлаа.
Ажлын хэсгийн ахлагч З.Мэндсайхан:
Хувь нийлүүлэгчдийн хүү хамгийн сүүлд төлөгдөх хамгийн өндөр хүү юм. Төслийн зээл гэж бас байгаа. Оюу толгойн төслийн эрсдэлийг үнэлээд Олон улсын санхүүгийн байгууллагуудын өгсөн зээлийн хүү 9.1% байдаг. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр эрэмбийн зээлээс хамгийн багаар тогтоож чадлаа.
Манай дотоодын компаниуд олон улсын зах зээлээс 8.6%-иар босгож байгаа. Үүнээс багаар тогтоолоо. Зээлийн хүү SOFR+4 болгож байна. Ногдол ашгаа энэ жилээс хүртэж эхэлнэ.
Хэлэлцээрээр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар буюу 30 гаруй их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар буюу 13 их наядаар нэмэгдүүллээ.
Монгол төрийн наадмын өмнөхөн Монголчууд эрх ашгаа хаанахын хэний ч өмнө хамгаалж чаддаг юм шүү гэдгээ нотлон харууллаа.
Монголын баялаг Монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Бид ардчилсан чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт энэ тэнцүү хамгаалж хамтран ажиллах болно гэв.
Гэвч энэ бол төгсгөл биш. Ус, банк, гэрээнд тусгагдаагүй бусад орд зэрэг шийдлээ хүлээж буй асуудлууд бий. Цаашид шат дараатай шийдвэрлээд явна гэсэн хүлээлт бас л бий.