Ерөнхийлөгч
УИХ
Засгийн газар
Нийслэл
Орон нутаг
(976) 701 - 22 - 701
|
info@vip76.mn
МЭДЭЭ
ХУУЛЬ
Post
Share
Халзан бүрэгтэйн орд
2025.07.08
•
2 мин унших
“Халзан бүрэгтэй” ордтой холбоотой ерөнхий хяналтын сонсголыг Б.Баярбаатар гишүүн даргална
Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсголыг ирэх 2025.09.10-ны өдөр зохион байгуулахаар ЭЗБХ, БОХХААБХ-ны 2025.07.08-ны өдрийн хуралдаанаар тов гарсан юм.
“Халзан бүрэгтэй” ордын нөөцийг 1983 оноос судалсан бөгөөд 2004 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нээлттэй мэдээллээс харахад тус ордын Бор толгой нэртэй 106.66 га талбайд MV-019329 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Монголиан лантаноиде корпораци" ХХК-д, Ар хүрэн нэртэй 91.39 га талбайд MV-012335 дугаартай, Халзан бүрэгтэй нэртэй 175.24 га талбайд МV-006911 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг "Монголиа нэшнл рийр ийрт корп" ХХК-д тус тус олгожээ. Тус орд Лантан (La), Церий (Се). Иттри (У), Диспрози (Dy), Неодим (Nd) зэрэг газрын ховор элемент агуулсан 5.0 сая тонн хүдрийн нөөцтэй гэсэн мэдээлэл олон нийтэд ил болоод байгаа. Нэг тонн газрын ховор элементийг үйлдвэрлэхэд ойролцоогоор 10,000 орчим шоо метр олон төрлийн хорт бодис агуулсан хаягдал хий ялгарахын зэрэгцээ 70-100 шоо метр хүчил агуулсан ус, нэг тонн гаруй цацраг идэвхт хаягдал тухайн орчинд үлддэг гэх мэдээлэл цацагдаад байна.
Олборлолт хийж эхэлбэл цацрагт идэвхт бодис идэвхжин Монголын цэвэр усны ай сав Их нууруудын хотгор орчмын байгаль, экологид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж нутгийн иргэд эсэргүүцэж, хурцадмал байдал үүсээд багагүй хугацаа өнгөрч байгаа боловч дээрх компаниуд бүс нутгийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэл, түүнийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь тодорхойгүй хэвээр байна.Иймд тус ордыг ашиглахтай холбоотойгоор иргэд, олон нийтийн эсэргүүцэж буй асуудлыг нээлттэй, ил тод болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, тэдгээрийн удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах нь зүйтэй гэж байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.
Эх сурвалж:
Vip76.mn
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Хөршийн харилцаа
“Монгол-Хятадын Экспо”-гийн бэлтгэл ажлыг Монгол Улсын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажиллаж байна
Цэцэрлэг, Сургууль
СӨБ-ын хөтөлбөрийг 30 хүртэл хувиар шинэчиллээ
Олон улсын харилцаа
Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал эхэллээ
Парламентын бүлэг
Швейцарын Холбооны Улсын парламентад Монгол Улстай харилцах бүлэг байгуулах боломжийн талаар санал солилцлоо
Хөршийн харилцаа
Монгол Улсад экспортолж буй эрчим хүч, шатахууны бүтээгдэхүүнүүдийг тасалдуулахгүй гэдгээ ОХУ илэрхийллээ
Хамтын ажиллагаа
Монгол-Япон хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ
Авто зам
Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоол байгуулах ажил үргэлжилж байна
Баяр, Наадам
Сайхан наадаарай!
Орхон аймаг
Д.Үүрийнтуяа: Эрдэнэсийн хот Орхон аймгийнхаа ирээдүйг хамтдаа бүтээцгээе!
Хөвсгөл
“Монгол бөх – 2025” аялал жуулчлалын наадам зохион байгуулагдаж байна