НИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайханд “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралт “Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон, зориулалтын бус дуу намсгууртай автомашин ашиглахыг хориглоно” гэж тус тус заасныг үндэслэн “Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд” MNS 4599:2003 стандартад тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээний зөвшөөрөгдөх түвшин суудлын автомашин бензин хөдөлгүүртэй бол 74, дизель бол 75 Дб /децибалл/-аас тус тус хэтрэх ёсгүйг хангуулж ажиллахыг үүрэг болголоо.
Нийслэлийн хэмжээнд дуу чимээний хяналт, стандартын дагуу хяналт тавих зохицуулалт хэрэгжиж байгаа ч иргэдийн гомдол тасрахгүй байна. Тиймээс бүдүүн яндантай, хэт чанга дуут дохио хэрэглэж буй тээврийн хэрэгсэлд хяналт, торгуулийг чангатгах, дохионы хэрэглээтэй холбоотой иргэдийн амьдрах, амрах, зорчих, цаашлаад сэтгэл зүйн амар тайван байдлыг алдагдуулсан, зориулалтын бус газарт дрифт хийх, зориудаар суурилуулсан бүдүүн яндангаа иргэдийн унтаж амрах цагаар дуугаргаж, давхихгүй байхыг чиглэл болгов.