Онцлох мэдээ1 мин унших
Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн Түр хороо байгуулна

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ1 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаНийслэлээс УИХ-д нийт 23 гишүүн (С.Амарсайхан, Г.Амартүвшин, П.Анужин, Т.Аюурсайхан, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Н.Учрал, Д.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр) сонгогдсон бөгөөд тэдэнтэй Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт нарын зэрэг гишүүд нэгдэж, хотын хөгжлийн төлөө хамтран зүтгэхээр болжээ.

Түр хороо нь Улсын Их Хурлаар хэлэлцэх аливаа хууль тогтоомжийн төсөлд Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын асуудлаар нэгдсэн санал, дүгнэлт гаргах, хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж, Улаанбаатар хотыг эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзэж байна.