Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар эрхэм хүндэт иргэдээ төрийн дээд одон, медалиар шагналаа.

Эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө үнэнч зүтгэсэн ахмадууд, тив дэлхийд Монголынхоо нэрийг мандуулж яваа залуус гээд үе үеийн шилдэгүүд алдар гавьяагаа эгнэгт мөнхжүүлэн, төрийн өндөр дээд одон медаль хүртлээ.

Залуу халуун нас, сэтгэл зүрхээ эх орондоо зориулсан бахархалт түүхт ахмадуудын мөрөөр, өнөөгийн шинэ үеийн манлайлагчид авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ ийнхүү үнэлүүлж байна.
Салбар бүрийн шилдгүүддээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
