Үйл явдал1 мин унших
“Өгөөж Мандал уул” ХХК 5 дахь удаагаа “Улсын аварга тариаланч хамт олон” боллоо

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Өгөөж Мандал уул” ХХК 5 дахь удаагаа “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарлаа. Монгол Улсын гавьяат Эдийн засагч Ч.Пэрэнлэй захиралтай “Өгөөж Мандал уул” компани нь газар тариалан, мал аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 5000 га эргэлтийн талбайтай, үр тарианы бригад, механикжсан үтрэм, мал аж ахуйн гурван суурьтай аж. Тус компани 20 гаруй хүнийг байнгын ажлын байраар хангаж байна.
Ч.Пэрэнлэй захирал 50 дахь жил газар тариалангийн салбарт хөдөлмөрлөж байгаа бөгөөд Улаанбуудайн үр сортын шинэчлэлд онцгой анхаарахын зэрэгцээ, 5000 га талбайг бүрэн хашаажуулаад байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин тариан талбайгаа нар салхины, эвдрэлээс хамгаалах хүрээнд 90 мянга гаруй мод бут бүхийн ойн зурвас байгуулжээ.
Хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөө хөдөлмөрлөж буй хамт олонд баяр хүргэе!