Монголын тариаланчдын үндэсний холбоо болон гурилын үйлдвэрлэл эрхлэгчдийг Дархан-Уул аймагт долоодугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзаж, 2025 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнг танилцуулан, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

Уулзалтын үеэр улаанбуудайн тариалалтын явц, таримлын нөхцөл байдал, гурилын үйлдвэрийн түүхий эдийн хангамж, нөөцийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Мөн улаанбуудайн гурилын дотоодын хангамжийн тогтвортой байдлыг хангах, ургац хураалтын дараах хадгалалт, нийлүүлэлтийн сүлжээг оновчтой болгох, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар талуудын байр суурийг сонслоо.