Үйл явдал1 мин унших
ХӨДӨЛМӨРИЙН ҮР ШИМ

Газар тариалан
Энэ жил ургацын гарц сайтай, тариаланчдын маань хөдөлмөрийн үр шим арвин байна.
Монгол Улсын Засгийн газрын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, стратегийн нөөц бүрдүүлэх бодлогын хүрээнд бид энэ жилийн ургацаа бүрэн хураана. Хоёр жилийн хэрэгцээг хангахуйц нөөц бүрдээд байна.
Ийнхүү стратегийн нөөцөө нэмэгдүүлснээр хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, болзошгүй эрсдэл, хомсдолын үед бэлэн байдлыг хангах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих чухал ач холбогдолтой юм.
Арвин ургац — стратегийн баталгаатай нөөц — хүнсний аюулгүй байдал — тогтвортой ирээдүй.

