Ардчилсан сонгуулийн 35 жилийн ой, “Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр”-ийн мэндийг дэвшүүлье.
1990.7.29-нд манай оронд анхны чөлөөт, ардчилсан, улс төрийн олон намын оролцоотой сонгууль болж, эрх чөлөө, шударга ёс, иргэний оролцоо, ардчиллын үнэт зарчмыг бодитоор хэрэгжүүлсэн түүхэн чухал үйл явдал байв.
Ардын Их Хурлын 430 тойрогт 2413, аймаг, хот, сум орон нутгийн сонгуульд 27,871 иргэн нэр дэвшсэн нь чөлөөт ардчилсан сонгуулийн бодит биелэл болж, сонгогчдын 97,9 хувь нь саналаа өгсөн юм.
Бид өнгөрсөн түүхээрээ бахархаж, ирээдүйгээ илүү хариуцлагатай, шударга, ардчилсан болгохын төлөө хамтдаа хичээх учиртай.
Ардчилал, эрх чөлөө мөнх оршиг!