Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдааны түрүү магнай тодорсон Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Лхагвадоржийн Анхбаатарын галаар зочлов.
Төрийн наадамд торгон жолоогоо өргүүлсэн хүрэн халзан морь аргагүй хурдан хүлэг аж. Унасан мориороо улсын наадмыг өнгөлсөн Б.Ерөөлт ч угаас хэвлүүхэн, золбоолог хүү юм.
Их насны морьдын уралдаан гэхээр наадмын олон дурсамжийг хөглөдөг болоод ч тэрүү, ихэд бэлэгшээхийн сацуу илүү олон айраг, түрүү авахыг ерөөлөө.