Уул усны диваажин Увс аймгийн Завхан, Малчин, Тариалан, Түргэн, Сагил, Давст сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойгоо энэ өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэж буй Увс аймгийнхаа нийт иргэд, зон олондоо баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн их ойг тохиолдуулан эрхэм та бүхнийхээ итгэл сэтгэлийн хүндэтгэл болгож, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал даргын нэрэмжит төв талбайн болон Монгол Улсын баатар Бэгзийн Гивааны нэрэмжит талбайн тохижилт, засвар шинэчлэлтийн ажлын санхүүжилтийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Бямбацогтын хамтаар шийдвэрлүүллээ.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэнүүд, эрдэмтэн мэргэд, эрэлхэг эх орончдын ундрага болсон ажилсаг, хөдөлмөрч увс нутгийн түмэн олон минь дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай!