Анхдугаар Богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой бол Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөөний үзэл санаа, үндэсний оюун сэтгэлгээ, урлаг, соёл, шашин шүтлэг сэргэн мандсаны түүхэн ой юм.

Анхдугаар Богдын төрийн хүний холч хараа, саруул ухаан, мэргэн бодлого, удирдагч, дипломатчийн ур чадвар, гүн ухаантных нь хувьд судлан суралцах, “Занабазар судлал”-ыг шинэ шатанд гаргах цаг ирсэн.

Энэ хүрээнд түүхэн ойг тэмдэглэх ажлын хэсгийн ахлагчийн хувьд түүний өв соёлын гайхамшигт дурсгалуудыг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлэхэд үндсэн суурь болох бүтээлүүдийг эмхэтгэн туурвиж, олны хүртээл болгох ажлыг дэмжин, ойн арга хэмжээний нэг хэсэг болгон хэрэгжүүлж үр дүнд хүргээд байгаа билээ.

