Үйл явдал1 мин унших
Мэндчилгээ
Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэндийг нийт Эрдэнэтчүүд, үе үеийн уурхайчид, бүтээн байгуулагчид, инженер техникийн ажилтнууд, ахмад буурлууд болон энэ хотын хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөрлөж ирсэн хүн бүхэнд өргөн дэвшүүлье.
Хагас зууны өмнө эхэлсэн их бүтээн байгуулалт өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн тулгуур, аж үйлдвэр, инновац, боловсрол, соёлын хөгжил хосолсон жишиг хот болон өргөжин хөгжсөн нь Та бүхний хөдөлмөр, зүтгэлийн үр шим билээ.
Эрдэнэт хотын ирээдүй улам өнгөлөг гэрэлтэж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээрээ үргэлж манлайлж, Монгол Улсын үйлдвэржилт, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх төв хэвээр байж, үеийн үед хөгжин цэцэглэх болтугай.
Түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэе!




