Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар даяар алдартай Увсчууд маань түүхт 100 жилийн ойгоороо төрийн дээд одон “СҮХБААТАРЫН ОДОН”-оор шагнагдлаа.

Дэлхий даяар тархсан Хамаг монголчуудаа өв соёл, дуу хуураараа нэгтгэсэн Увс нутгийн цогтой хүү Самандын Жавхлан АРДЫН ЖҮЖИГЧИН цол тэмдгээр,

Дархан аварга Н.Батсуурь ГАВЬЯАТ ТАМИРЧИН цол тэмдгээр энгэрээ мялааж, унасан газар, угаасан ус, нутгийн зон олныхоо түүхт 100 жилийн ойг алдаршууллаа.

Мөн дөч гаруй жил Монгол Улсыг удирдахдаа цаг үеийнхээ сорилт бэрхшээлийг хамтын зүтгэл, холч ухаанаар даван туулж, хөгжин мандсан өнөөгийн улс орныг та бидэнд өвлүүлэн үлдээсэн Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
