УИХ-ын гишүүн Д.Батлут Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр "Төрийн бодлого шийдвэр хүндээ хүрч чадаж байгаа эсэхэд хариулт өгч, юуг анхаарч ажиллах ёстойг сануулсан Ханхчууд та бүхэндээ БАЯРЛАЛАА.

Эх орны хойморийн хойморь Ханх сумын иргэдтэй хийх уулзалтын үеэр иргэд:
Газар нутгийн 98 хувь нь тусгай хамгаалалттай учраас иргэд газраа өмчилж чадахгүй байгаа талаар
Тэтгэвэр тогтоохдоо ажилласан жилийг харгалзалгүйгээр нөхөн төлөх боломжийг өгч байгаа нь тэгш бус, ялгамжтай системийг бий болгож буй талаар
Малчны хүүхдэд үзүүлэх төрийн дэмжлэг хөнгөлөлт хангалтгүй байгаа талаар
Малчдыг НӨАТ төлөгчөөс хасах
Ашиг орлогын идэвхжил өндөр, хилийн оргил ачаалалтай үе буюу наадмын үеэр хил хаадгийг болиулах
Байгаль хамгаалах эрхийг нөхөрлөл биш иргэнд олгодог болгох
Иргэдийн амжиргааг сайжруулах, өрхийн үйлдвэрлэл бичил бизнес эрхлэгчдийг дэмжих
Эрчим хүчний хангамжийг сайжруулах
Шилэн кабель, сүлжээний асуудлыг шийдвэрлэх
үүхэд харах үйлчилгээг дэмжих
Цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарсан тохиолдолд тэтгэврийг өвлүүлэх боломжгүй байгааг болиулах
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж буй хэдий ч вальютын ханшийн өсөлттэй өрсөлдөж чадахгүй байгаад хариулт өгөх
Орон нутгийн хөгжлийн сангийн зориулалт, зарцуулалтад хяналт тавих
зэрэг тулгамдаж буй асуудлуудаа илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд миний бие болон УИХ-ын гишүүн
С.Эрдэнэбатын хамт тойргийнхоо иргэдтэй хийж буй уулзалтад цаг заваа зориулан ирсэн Ханхчууд та бүхэндээ, зохион байгуулсан Ханх сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон та бүхэнд талархал илэрхийлье!" гэв.