УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр /2025.07.27/ Хөвсгөл аймаг, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумын нийт 40 гаруй өрхийн үйлдвэрлэгчдэд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.

Тус төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих төсөл"-ийн хүрээнд хэрэгжүүлж буй.

Та бүхний ашиг орлого сайжирч, амьдралд тань дэм болж, сум орон нутгийн үйлдвэрлэл хөгжин, нутгийн олон брэнд бүтээгдэхүүнүүд бий болох болтугай!